Монгол-орос нэр томьёоны ерөнхий толь бичиг

Энэ толийн сан нийт 120'000 орчим үгтэй.

Монгол-Орос нэр томьёоны толь бичиг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс санаачлан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон бусад байгууллагын эрдэмтэн судлаач нартай хамтран боловсруулсан "Монгол Орос нэр томьёоны толь бичиг" 4 боть бүтээлийн үгийн сангаар энэ цахим толийг бүрдүүлсэн.

Энэхүү толь бичгийг Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл эрхлэн, Төрийн шагналт Ц.Шагдарсүрэн зөвлөж, монгол хэлний редактораар доктор Э.Пүрэвжав, Г.Ариун-Онон нар, орос хэлний редактораар С.Эрдэнэмаам, Жамьян Санжанов нар ажиллажээ. Уг толь бичигт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улсын нэр томьёоны комисс хамтран хэвлүүлсэн "Орос монгол нэр томьёоны толь" гурван боть бүтээлийн эхийг цахим сан хөмрөгт оруулж, уг толийн санд тулгуурлан монгол хэлнийхээ үсгийн эрэмбэ дэсээр шинэчлэн толгойлж нийт 120.000 орчим нэр томьёог 4 боть болгон эмхлэн хэвлүүлжээ.